Шууд Chart

Аймгийн аварга шалгаруулах сурагчдын цанын тэмцээн болжээ

2016-01-19 11:20:52

“Цанахүү 2016” өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 15-17-нд Увс аймгийн Малчин суманд болсон байна. Тэмцээнд нийт дөрвөн сумын 48 тамирчин дөрвөн насны ангилалд 23 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Нийлбэр дүн гарахад, нэгдүгээр байрт 31 оноогоор Я.Мөнхдулам дасгалжуулагчтай Малчин сумын баг, хоёрдугаар байрт 34 оноогоор Д.Идэрхүү дасгалжуулагчтай Зүүнговь сумын баг, гуравдугаар байрт 51 оноогоор Т.Баттогтох дасгалжуулагчтай Өндөрхангай сумын баг шалгарсан байна.

Тэмцээний зай тус бүрт эхний байрт шалгарсан тамирчид баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Мөн энэ үеэр шигшээ багийн дасгалжуулагчаар Малчин сумын биеийн тамирын багш Я.Мөнхдулам ажиллахаар томилогджээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Аймгийн аварга шалгаруулах сурагчдын цанын тэмцээн болжээ   
Үзсэн: 2782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй