Шууд Chart

Коби Брайнт "Рио-2016" олимпийн тэмцээнд оролцохгүй

2016-01-19 11:37:31

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Лос Анжелес Лейкерс" багийн лидер Коби Брайнт энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдсэн. Гэвч түүний шүтэн бишрэгчдийн дунд Кобиг хүн төрөлхтний зуны олимп "Рио-2016"-д оролцоно гэсэн итгэл үнэмшилтэй байсан юм. 

Коби энэ асуултад хариулт өгч "Сүүлийн тоглолтоо Лейкерийн өмсгөлтэй хийх сайхан байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр багтайгаа "Голден Стэйт Уорриорс"-ын талбайд зочлон тоглох үед Леандро Барбоса "Риод уулзъя Коби" гэхэд, хариуд нь “Nah” буюу "үгүй" гэж татгалзаад “Залуучууд гарч ирэх цаг болсон” хэмээн хариулжээ.

Сонирхуулахад, Коби Брайнт хоёр олимпийн тэмцээнд оролцохдоо хоёр удаа алтан медаль хүртсэн бөгөөд 37 тоглолтод улсынхаа нэрийн өмнөөс тоглож, 37 ялалт байгуулсан түүхтэй.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Коби Брайнт "Рио-2016" олимпийн тэмцээнд оролцохгүй   
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй