Шууд Chart

Хятадын эдийн засгийн өсөлт удааширчээ

2016-01-19 14:39:56

Хятадын эдийн засаг 2015 онд 6.9 хувиар өсчээ. Энэ нь тус улсын хувьд 1990 оноос хойших буюу сүүлийн 25 жилийн хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байна. БНХАУ-ын статистикийн газраас өнөөдөр энэ тухай мэдээллээ. 2015 оны дөрөвдүгээр улиралд Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурдац 6.8 хувиар буурсныг мөн энд өгүүлсэн байна. Одоогийн байдлаар манай урд хөрш үндэсний эдийн засгийн өсөлтөө алгуур удаашруулах бодлого барьж байгаа. 2010 онд тус улсын эдийн засгийн өсөлт 10.4 хувьтай байсан нь 2011 онд 9.2 хувь, 2012 онд 7.8 хувь болж тус тус буурсан юм. Харин өнгөрөгч оны тухайд өсөлтөө долоон хувьд барина гэсэн тооцооллыг Хятадын Засгийн газар хийж байсан. Тус улсын эдийн засгийн өсөлт ийнхүү удаашрах болсон нь хөгжлийн загвартаа өөрчлөлт оруулж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаас хэрэглээ, үйлчилгээний салбарт тулгуурлах бодлого түлхүү баримтлах болсонтой холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Түүнээс гадна өнгөрсөн онд Хятадын гадаад худалдаа жилийн дүнгээрээ долоон хувиар буурч, 24.59 их наяд юань буюу 3.8 их наяд америк доллар болсон байна. Түүнчлэн Хятадын үйлчилгээний салбарын эзлэх хувь түүхэндээ анх удаа тус улсын ДНБ-ий талаас давж, 50.5 хувьд хүрчээ.

 

Нийтэлсэн: Л.Пүрэвдолгор

Хятадын эдийн засгийн өсөлт удааширчээ   
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-01-19 17:01
erdenetiin irged erdenetees ovoot ruu tavih tumur zamiin trasiig erdenetchudiin nudend oirhon uzegdheer tavih gej buig eserguutslee ilerhiilya

Бидэнтэй нэгдээрэй