Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 24/

2013-09-24 07:30:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 24.  Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын дунд Цагаагчин тахиа сарын шинийн 20. Найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Ангараг гараг. Наран 06.53-д мандаж, 18.53-д жаргана. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Төоөн түгэхүй. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, өр барагдуулах, буг дарахад сайн. Ургаа мод таслах, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Төвөгтэй өдөр. Сарны саад болох хэд хэдэн хандлага өнөөдөр ажиглагдаж уур цухал сэтгэлийн хямралыг чинь нэмэгдүүлнэ. Гэр орондоо ба ажил дээрээ үүрэх үүрэг чинь хоорондоо харшснаас болж заримын чинь гэрт юмуу ажил дээрхи дарамт нэмэгдэнэ. Нийгэмлэг юм уу бүлэглэлтэй холбоотой санхүүгийн маргаантай асуудал таныг асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандахад хүргэж болзошгүй. Зарим нэг матрынханд захирал нь урам зориг оруулах ба эсвэл нэмэлт урамшууллын хэлбэрээр бага зэрэг мөнгө өгч болзошгүй.

 

Хумх (1/20-2/18)   

Тодорхойгүй өдөр. Энэ өдөр хумхынхан тодорхой төлөвлөгөө байхгүй бол хугацаа алдахаас өмнө өөрчлөлтийг заавал хийх хэрэгтэй. Таны одоогийн оюун санааны чадамж өндөр байгаа тул таны төсөөллөөс бүтээлч санаа гарах болно. Эрсдэлээс бүү ай.

 

 

Загас (2/19-3/20)

Ээлтэй өдөр. Өнөөдөр та өөрийн эрхгүй хүч тамир зориг эрмэлзэлтэй болно. Хэрвээ та өөрийн санаагаа бусдад ойлгуулах бусдыг өөрийн талд татахыг хүсвэл амжилттай бүтэх болно. Шинэ хайр дурлалтай учирна. Энэ хайр дурлал нь цаашид үргэлжлэх хувь тавилантай, идэвхитэй харилцааны эхлэлийг тавих болно. Та нарын зарим нь хамтран ажиллах эсвэл бизнесээ өргөжүүлэх зорилгоор тендерийн шалгаруулалтад оролцож болох юм. Зорилгоо биелүүлэхийн тулд үйл ажиллагаандаа чин үнэнчээр шударга байхыг эрхэмлэ. Шинэ бизнесийн ажил явуулах зөвшөөрлөө авна.

 

Хонь (3/21-4/19) 

Од гарагс танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх явдал, бүтээлч авьяас билэгийг судлах сонирхол төрүүлэх бололтой. Өөрийгөө төгөлдөржүүлэхийг хүссэн хүн бүрт тэд тус болно. Таны зорилго бол өөрийнхөө болон санаа нийлсэн хүмүүсийнхээ хүчийг хамтын зорилгоо биелүүлэхийн төлөө дайчлах явдал.

 

Үхэр (4/20-5/20)   
Од эрхсийн байрлал таны үнэнч шударга, эрх мэдэл, заан заваарлах, юу ч болсон өөрийн байр суурин дээр зогсохыг тэмүүлдэг төрөлхийн эрмэлзлэлийг сэргээж өгнө. Таны эерэг зан чанарууд хэт ёс зүйгүй өршөөл энэрэлгүй байдал руу халтиран орохоос болгоомжил. Шинэ ажил төсөл эхэлэхэд тохиромжгүй. Амралттай холбоотой бүх зүйлд тааламжтай. Аль хэдийн эхэлсэн зүйлээ дуусгаж хувийн эд зүйлсээ эмхлэх нь зүйтэй. Зөвхөн бие даан хийж болох зүйлсээрээ оролд.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Нэвтэрхий өдөр. Өнөөдөр ахиад л чиний чадварыг сорих олон даваа таны өмнө тулгарна. Ихэнх ихрийн ордныхон өнөөдөр ажлаа түр зогсоож гэртээ тоглох эсвэл ажлаасаа гадуур хаа нэгтэй явахад бэлдээрэй. Цөөхөн маргалдаан гэрийн эргэн тойронд суурилан бий болж байна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа хэт дипломат байх нь цаад хүндээ сайнаар нөлөөлж чадахгүйд хүргэнэ. Хайр дурлалын тал дээр хэн нэгэнд дасал болох шинж хүчтэй байна. Ганцаардлаа даван гарахын тулд шинэ сонирхлоо нээж ол.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Эерэг өдөр. Ажлын өдрүүд эхэлж байгаа боловч ирэх өдрүүд залхмаар уйтгартай биш байх болно. Таныг эерэг хандлагатай байгаа үед бусад хүмүүс ч гэсэн таныг дагаад эерэг сэтгэлгээтэй болдог гэдгийг сана. Дур булаам байдал тань бүхэл өдрийн турш гэрэлтэх болно. Урам нь хугарч сэтгэлээр унасан мэлхийнүүд өөрийгөө бусдад илэрхийлснээр эерэг үр дүнд хүрч чадна. Хамтран ажиллагсдын тань байдал таны төлөвлөгөөгөө хэрхэн дагаж байгаагаас хамаарах болно. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөн эрч хүчээ сэлбэ. Хамтдаа инээж бие биенээ хайрлах нь бүх зүйлийг өөрчилж чадна.

 

Арслан (7/23-8/22)   

Тайван алгуур байх өдөр. Таныг хэтэрхий их шүүмжилж байвал түүнийг эсэргүүц. Өөрийгөө шударгаар шүүмжилж, санаа зовж байсан асуудалдаа баяртай гэж хэл. Өөрийн үзэл бодлоо өөрчилж, дуртай зүйлээ хийснээр таны амьдрал гайхалтай сайхан болох болно. Ямар нэг зүйлд мөрийцөх хэрэггүй үр дүн нь танд муугаар нөлөөлнө. Цагийн хуваарьтай уян хатан хандаж таалагдахгүй байгаа ажлаа жагсаалтаасаа хас. Ганцаараа байж өөрийгөө сонссоноор далд ухамсар тань асуудлыг шийдэх аргыг хэлж өгөх болно. Үр дүнг нь тэвчээртэй тайван хүлээ.

 

Охин (8/23-9/22)   

Сорилт тулгарах өдөр. Далд бүх зүйл өнөөдөр ил гарч ирэн асуултынхаа хариултыг олно. Богино хугацааны сургалтанд нь хамрагдах нь таны мэдлэгийн хүрээг тэлнэ. Бүх зүйл таны туршлагаас хамаарч дэвжин дээшлэх боловч хэрхэн дээшлэх нь таны сонголт. Буцаад бүтэн цагаар болон хагас цагаар сурдаг байдалдаа эргэн орох нь таны карерийг өсөхөд туслах бөгөөд цаашдынхаа боловсролд хамгийн хэрэгтэй зүйл гэж хандах хэрэгтэй.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Таны төсөөлж байгаагүй олон жигтэй явдал тохиолдоход та бэлэн байж, тэдгээр асуудлуудад уян хатан хандах хэрэгтэй. Санаандгүй учирсан үйл явдал нөхцөл байдал хэцүү мэт санагдавч бүгд сайнаар эргэх талтай. Хайртай хүн чинь тантай санал нийлэхгүй байвал та өөрийн үзэл бодлоо буруу биш гэдгийг батлахын тулд ямар нэгэн алхам хийх нь чухал. Хэрэв та энэ өдөр боломжтой бол ойр дотны хүмүүсийнхээрээ айлчлаарай. Анхаарлаа төвлөрүүлээгүйгээс үүдэн таны сурлага болон аливаа сорил, шалгалт өгөхөд амаргүй байх болно.

 

Хилэнц (10/23-11/21)   

Хянуур байх өдөр. Энэ өдөр та өөрийн хувь хүнийхээ сайн сайхан чанаруудыг бүрэн дүүрэн харуулах хамгийн тохиромжтой. Орлогын шинэ эх үүсвэр олох буюу шинэ содон санаа орж ирж магадгүй байна. Эрүүл мэндээсээ анхаарлаа нэгч холдуулж болохгүй.

 

Нум (11/22-12/21)   

Хэрсүү өдөр. Өнөөдөр асуудлаа өөрөө бие даан шийдэхэд тийм ч тохиромжтой үе биш. Харин оронд нь багаар сайн ажиллах нь удирдагч байх гэж оролдсоноос илүү үр дүн авчрах болно. Ганц бие хүмүүсийн хувьд таны амьдралын зүг чигт нөлөөлж болох шинэ хайр дурлалтай учрах боломж харагдаж байна. Бодит байдалд нийцсэн зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө үнэнчээр ажиллаарай.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 24/  
Үзсэн: 2154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-09-28 07:03
Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 27/ гээд орчихсон л байнашд... сохороо. Эднийх байнга л шинэчлэгдэж байдгийн. Чамд 27-ных хэрэгтэй байгаа бол http://mnb.mn/news_show/7613 байна лээ. Сайтын хамт олонд. Та бүхэнд ажлын амжилт хүсэе.
182.160.6.xxx [182.160.6.xxx] 2013-09-27 23:19
27 BOLCHOOD BNA NAADXIIGAA SOLIOCH MALAA

Бидэнтэй нэгдээрэй