Шууд Chart

Сэтгэл гутралд орсон гурван настай орангутан

2016-01-20 09:30:54

Сэтгэл гутрал (шизофрение) сэтгэцийн өвчлөлийн хүнд хэлбэрээр илрэх ч энгийн үед хайртай дотно хүнээ алдсан, санаж гунихарсан, санаа зовох олон үйлдлээс үүдэж хүнд илэрч байдаг шинж тэмдэг юм. Түүнчлэн энэ өвчин зөвхөн хүнд илэрдэг эмгэг биш аж. Гурван настай орангутан эхийнхээ үхлийн дараа маш хүнд сэтгэл гутралд орсон байв.

Түүнд сэтгэл гутралын эмчилгээ болох эм уулгаад төдий амжилт олоогүй тул амьтны хүрээлэнгийн ажилчид Калифорни хотын усан бассейд авчирч усанд сэлүүлэн өөр амьтдыг бас хамт байлгахаар оролдож эхэлсэн байна.

Усанд сэлж үзээгүй нохойг ус руу оруулахад хамгийн ихээр сандран туслаж буй сармагчин өөрийн стрессийг умартан нохойг сэлж сургахыг оролдож эхэлжээ.

Ямар ч үед ганцаардан шаналах нь сэтгэцийг гэмтээх их үүсвэр болдог ба үүнийг идэвхтэй хөдөлгөөн найзархаг, эвсэг хандлага олны тус дэм ганцаардал болон стресс, уур бухимдлыг эмчлэх эм болдгийн сануулга мэт ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сэтгэл гутралд орсон гурван настай орангутан  
Үзсэн: 2225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-01-20 10:14
evii dee hedii sarmagchin ch gesen eejiigee ih sanaj bga da
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2016-01-20 10:00
Яасан хөөрхөн юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй