Шууд Chart

Дутуу төрсөн ихрүүд гар барив

2016-01-20 10:51:58

Австралийн Мельбурн хотноо өнгөрөгч ням гарагт Энде Жексон хэмээх бүсгүй ихэр хүүхэд төрүүлжээ. Гэвч тэрбээр төрөх хугацаанаасаа 11 долоо хоногийн өмнө нярайлсан юм. 

Дутуу төрсөн ихрүүдэд эмч амьсгалын аппарат зүүлгэн эхийн энгэрт тавьсан бөгөөд ихрүүд бие биенээ тэмтрэн хайсаар, эцэст нь гар барин, итгэл найдварыг биендээ түгээсэн байна. Кристен, Кристиана нарын энэхүү итгэл найдварын тухай өгүүлэх бичлэгийг тэдний ээж өнгөрөгч мягмар гарагт өөрийн фэйсбүүк  хуудаснаа оруулжээ.

Ихрүүдийн бие одоогоор хэвийн байдалд ороогүй байгаа ч дэлхийн өнцөг булан бүрээс Эндед хаягласан урам зоригийн үгс болоод захидлууд ирсээр байгаа гэнэ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дутуу төрсөн ихрүүд гар барив  
Үзсэн: 2386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-01-20 12:24
ээж нь үү аав нь уу

Бидэнтэй нэгдээрэй