Олимпийн зургаан удаагийн аварга, "Цахилгаан хүн" хочит Усайн Болт өнгөрсөн улиралд харих болоогүй гэдгээ нотолж Хятадын гранприд түрүүлсэн. Түүнийг Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” багт тоглох талаар хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч Болт "Ман Юнайтэд"-ийн ерөнхий дасгалжуулагч Луи Ван Галийн удирдлага дор тоглохгүй гэжээ.
Тэрээр "Би форм сайтай байгаа. Гол нь хурд хэвээр байгаа учраас дутахгүй тоглолт үзүүлчих байх. Би хөлбөмбөгөөр муугүй шүү. Гагцхүү одоогийн дасгалжуулагч Ван Гал надад таалагддаггүй. Тиймээс одоогийн дасгалжуулагч нь солигдтол талбайд гарахгүй" гэжээ.
У.Болтод “Манчестер Юнайтэд”-ын дасгалжуулагч Ван Гал таалагддаггүй | ||
Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.