Шууд Chart

Башёг тэргүүлэгчид хоорондоо барилдана

2016-01-20 11:49:29

Японы мэргэжлийн сүмогийн холбооны энэ оны анхны башё арав дахь өдрөө боллоо. Энэ сарын барилдааныг хоёр бөх нэг ч унаагүй тэргүүлж байна. 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал Кайсэг давснаар 10 даваатай болсон бол 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Точиозаныг давж есөн даваа нэг унаатай боллоо. Харин 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд башёг ганц ч унаагүй тэргүүлж байгаа озеки Котошогекүтэй барилдаж унасан. Тэрбээр долоон даваа гурван унаатай боллоо. 

Ингэснээр озеки Котошогекү Япончуудын итгэл найдвар болоод байна. Түүнд үлдсэн таван барилдаанд хүнд байх нь ойлгомжтой. Өнөөдөр л гэхэд башёг тэргүүлэгч Хакухо аваргатай барилдана.

Харүмафүжи өнөөдөр озеки Гойэдотой, Какүрю Кайсэтэй тус тус барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 9-1

Ёкозүна Какарю М.Ананд 7-3
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтэв
Маэгашира 3 Ичиножу А.Ичинноров 1-9
Маэгашира 4 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 4-6
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-7
Маэгашира 13 Таканойва А.Баасандорж 7-3

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Башёг тэргүүлэгчид хоорондоо барилдана   
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-01-20 12:02
ХӨӨРХИЙ ЯПОНЧУУДАД АЗ ХАЙРЛАЖ НЭГ УДАА ЯПОН БӨХ ТҮРҮҮЛЭЭСЭЙ УМ МААНИ БАДНИ ХУМ

Бидэнтэй нэгдээрэй