Жүжигчин А.Ганчимэгийн тоглосон "Атганд үлдсэн эрдэнэ" шинэ кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Урт, намирсан үсээрээ алдартай жүжигчин бүсгүй энэ кинонд тоглохдоо үсээ халимаг болгожээ. Зэрвэс харвал эрэгтэй хүн мэт өөрчлөгдсөн жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа "Энэ бол миний мэргэжил... Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдээсээ өөр байх гэж хичээж явна. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм. Тун удахгүй "Хувьсал" продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" УСК маань нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна" гээд үзэгч фэнүүдээсээ өөрийгөө хэр өөрчлөгдсөнийг лавлажээ. Урам хайрласан сэтгэгдлээр дүүрэн түүний постод киног нь заавал үзнэ гэж олон хүн бичсэн байна. Жүжигчин бүсгүйн өөрчлөлтийг та доорх зургаас харна уу.
Жүжигчин А.Ганчимэг: Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй | ||
Үзсэн: 4639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.