![](/uploads/201601/news/thumb/c917f431f7ccbfb1cb0c2c3b5026cdaf_x3.jpg)
Украйн улс нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрч байгаа ОХУ-ын байгалийн хийн хоолойн тээвэрт тогтоох татвараа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын эрчим хүчний сайд Володимир Демчишин өчигдөр энэ тухай мэдэгджээ. Өмнө нь Украйны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг ОХУ-ын байгалийн хий дамжуулах хоолойн 100 км бүрт 2.7 америк долларын татвар ногдуулдаг байсан юм.
Татварын энэ хувь хэмжээг удахгүй 4.5 америк доллар болгож нэмэгдүүлнэ гэдгээ Украйны Эрчим хүчний сайд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ зарлалаа. Украйн улс эрчим хүчний салбарын хуулиа шинэчлэн баталсантай холбоотойгоор татварын шинэ систем үйлчилж эхлэхээр болсон байна. Иймээс энэ нь Украйны төрийн мэдлийн Нафтогаз компани болон Оросын байгалийн хийн Газпром компанийн хооронд байгуулсан гэрээтэй холбоогүй гэх тайлбарыг Украйны Эрчим хүчний сайд өглөө.
Украйны Нафтогаз Оросын Газпромтой байгуулсан гэрээ 2019 онд дуусгавар болно. Тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яриа хэлэлцээ зохион байгуулах санал тавихаар Украйны Нафтогаз төлөвлөж байгаа юм. Гэхдээ энэ яриа хэлэлцээний үеэр талууд байр сууриа нэгтгэхэд нэлээд хүндрэл учрах болов уу гэж ажиглагчид дүгнэж байна.
Украйн ОХУ-ын байгалийн хийд ногдуулах татвараа 2 дахин нэмнэ | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.