Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяаг намын жагсаалтад орох боломжтой боллоо гэсэн яриа гараад байгаа. Харин С.Одонтуяа гишүүн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би тойрог олдохгүй гэсэндээ энэ холбооны тэргүүн болох гэж зүтгээгүй. Баянгол дүүрэгт байгуулсан ялалтын туршлагаасаа намынхаа эмэгтэйчүүдэд хуваалц, сонгуульд бэлдүүл, цаашлаад ялалт байгуул гэдэг үндэслэлээр надад нэрээ дэвшүүлээч гэсэн санал их ирсэн учраас нэр дэвшсэн. Би одоо ч тойрогтоо ажилласаар байна. Тиймээс би тойрогтоо нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа” хэмээн ярьжээ.
Түүнээс гадна ямар ч туршлага, мэдлэггүй хүмүүс намын жагсаалтаар гарч ирлээ гэх яриа их гардаг учраас АН энэ жил жагсаалтынхаа эхний 10-т их хурлын гишүүдийг оруулахаар тооцож байгаа аж. Хэрэв С.Одонтуяа гишүүн жагсаалтад орохоор бол УИХ дахь намын бүлгийн дэд дарга, өмнө нь жагсаалтад орж байгаагүй гэх мэт шалтгаанаар орж болно. Гэсэн ч тэрбээр өөрийнхөө тойрогт нэр дэвшихээр болжээ.
С.Одонтуяа Баянгол дүүрэгт нэр дэвшинэ | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.