Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн арван нэг дэх өдөр башёг тэргүүлэгчид буюу 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал, озеки Котошогекү нар барилдлаа. Энэ барилдаанд нэг ч унаагүй хоёр бөх барилдсанаар тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Улмаар Япончуудын гол итгэл найдвар болоод байгаа озеки Котошогекү аваргыг сугадаж, зай өгөлгүй түлхсээр давлаа.
Ингэснээр озеки 11 даваатай башёг тэргүүлж байна. Өнөөдөр 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржтой барилдана. Хэрэв Котошогекү энэ башёд түрүүлбэл, 2006 оноос хойш 10 жил тасраад байгаа Япончуудын түрүүг эргүүлэн авч ирэх түүхэн үйл явдлын эзэн болно. Тэрбээр "Үлдсэн өдрүүдийн барилдаан магадгүй, миний сүмогийн замналын хамгийн чухал барилдаан ч байж, мэдэх юм" гэж түрүүлэх горьдлого тээж буйгаа илэрхийлсэн байна.
Башёг тэргүүлэгчийн араас Хакухо, Харүмафүжи нар 10 даваа, нэг унаатай нэхэж байна.
Хакухо унаж, Япон бөх башёг тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.