Шууд Chart

"Hello" дуу хамгийн богино хугацаанд тэрбум хандалт авсан дуугаар тодорчээ 

2016-01-21 10:26:31

Англи гаралтай соло уран бүтээлч Адель өнгөрсөн оны сүүлэр гаргасан "Hello" дуугаараа томоохон амжилтуудыг эвдээд байгаа. Тэгвэл "YouTube" компанийн "Vevo" сувгийн төлөөлөгчид "Hello" дуу хамгийн богино хугацаанд тэрбум хандалт авсан" гэж мэдэгджээ.

Мөн дуучин бүсгүй тэрбумаар тоологдох мөнгөн хөрөнгөтэй болоод байгаа юм. "Vevo" сувгийн төлөөлөгчид Адельд шинэ дээд амжилт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Өмнө нь энэ амжилтыг “Галзуу хурд” киноны сүүлийн цувралд зориулж хийсэн "See You Again" дуу эзэмшиж байжээ. 

Мөн Аделийн шинэхэн уран бүтээл нийгмийн цахим сүлжээнд тавигдаад тавхан хоногийн дотор 100 сая хандалт авч байв. 

  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Hello" дуу хамгийн богино хугацаанд тэрбум хандалт авсан дуугаар тодорчээ   
Үзсэн: 4829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
73.229.223.xxx [73.229.223.xxx] 2016-01-22 06:09
neeh goe duu bish sh dee, ner khundeeree l absan baih,udaan baij baigaad 1 duu gargasan bolohoor olon khandalt absan baih oo,kk
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2016-01-21 11:09
tiim ch sain ayalguu bish met, udaan nasgui ayaz gevel bolno

Бидэнтэй нэгдээрэй