ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаа ирэх долоо хоногт дуусч байгаа. Цаг агаарын байдал хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын "11-11" төвд эцэг, эхчүүдээс сурагчдын амралтын хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлт нилээдгүй ирж байгаа аж.
Харин БСШУЯ-наас одоогоор сурагчдын амралтын хугацааг сунгах ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Учир нь энэ тухай Бага, дунд боловсролын тухай хуульд цаг агаар, уур амьсгалын таагүй нөхцөл байдлаас үүдэлтэй нийтийг хамарсан гамшиг, хорио цээр тогтоосон тохиолдолд аймаг болон нийслэлийн Засаг дарга нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэхээр заасан байдаг байна. Харин тэр саналыг нь үндэслэж БСШУ-ны сайд шийдвэр гаргах ёстой аж. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хүүхдүүдийн амрах хугацааг өөрчлөх боломжгүй юм байна.
Үүнээс гадна сурагчдын амралтыг хэт удаан байлгах нь хэд хэдэн сөрөг талуудтай гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа юм. Тухайлбал, таван долоо хоногоос дээш хугацаагаар амраад ирэхээр хүүхдүүдийн хичээл хоцрох, мартагдах сөрөг талтай. Түүнчлэн хичээлийн жилийн тогтсон хугацаа ч өөрчлөгдөхөд хүрдэг аж.
Гэхдээ хөдөө орон нутгийн эцэг, эхчүүд аймгийнхаа Засаг даргад хандсаны дагуу тухайн аймгийн Засаг дарга болон Боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу орон нутгийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн амралтыг долоо хоногоос хойшлуулсан байгаа. Үүний дагуу гуравдугаар улиралд орох долоо хоногийнхоо хичээлийг өмнө нь нөхсөн учраас орон нутгийн бага ангийн сурагчид нэг долоо хоног илүү амраад Цагаан сарын дараа хичээлдээ орох юм байна.
Сурагчдын амралтыг сунгахгүй | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.