Шууд Chart

Г.Уянга гишүүн хаачив

2016-01-21 11:57:45

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч одоог болтол хэлэлцээгүй байна. Учир нь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн өглөөний 07:30 цагаас 11 цаг хүртэл хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийн талаар хэлэлцсэн. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, засаг унагаах ажиллагааг санаачилсан болон нэгдсэн гурван нөхөртөө “Засгийн газрын тэргүүнийг унагаах кноп дарж болохгүй” гэсэн хатуу анхааруулга өгсөн талаар ойрын эх сурвалж мэдээлж байна.

Уг хурлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санаачилга гаргаж тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Уянга хэвлэлийнхэн болон “ангийнхан”-аасаа бултаж, олдохгүй байгаа талаарх яриа Төрийн ордонд хэдийнэ гараад байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Уянга гишүүн хаачив  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-21 14:31
хятадаас сураглахгүй юу

Бидэнтэй нэгдээрэй