Шууд Chart

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийнэ

2016-01-21 13:01:06

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан 2016 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилна. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компанийн 60 орчим бизнес төлөөлөгч ирэх юм. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна.

Нийтэлсэн: Web admin

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийнэ  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-22 11:18
hgygt

Бидэнтэй нэгдээрэй