![](/uploads/201601/news/thumb/601f40fdbea71c799a9a74e9aa55ae17_x3.jpg)
Өчигдөр Нью-Йоркийн биржийн арилжааны явцад газрын тосны үнэ сүүлийн 13 жилийн хамгийн доод үзүүлэлтдээ хүрч унажээ. Нью-Йоркт газрын тосны үнэ нэг баррель нь 26 доллар 55 цент болж, 6,7 хувиар доошилсон байна. Харин “Брент” маркийн газрын тос 3,1 хувиар унаж, баррель нь 27 доллар 88 цент болжээ.
Энэ нэгдүгээр сар гарснаас хойш АНУ-д газрын тосны үнэ 28 хувиар унаж, 2003 оны тавдугаар сарын түвшинд хүртлээ буурсан үзүүлэлттэй байна. Хөрөнгө оруулалтын “Жи-Пи Морган” банкны шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн эдийн засгийн байдал ерөнхийдөө эрүүл, түлшний эрэлт буурахгүй байгаа юм байна. Ийм нөхцөлд үнэ унаж байгаа гол шалтгаан нь 2014 оны сүүлээс хойш газрын тос олборлолт бараг буураагүй учраас зах зээл дээрх газрын тосны нийлүүлэлт хэтэрхий их байгаатай холбоотой юм байна.
Нефтийн үнэтэй зэрэгцэн хөрөнгийн биржүүд дээр ч мөн уналт болж байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр л гэхэд өчигдөр Стандарт энд Пурс 500 индекс хоёр жилийн өмнөх түвшиндээ хүрч унасан байна. Эрчим хүчний салбарын үйлдвэр аж ахуйн газруудад их хэмжээгээр зээл олгодог эрчим хүчний компани, банкуудын хувьцаа мэдэгдэхүйц хямдарчээ. Харин автомашин эзэмшигчид болон түлш шатахуун ихээр хэрэглэдэг пүүс компаниуд, тухайлбал агаарын тээврийн компаниудад одоогийн нефть хямдхан байгаа нөхцөл байдал хамаагүй хожоотой тусч байна.
Газрын тосны үнэ унасаар байна | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.