Шууд Chart

Литвиненкогийн үхлийн шалтгааныг мөрдөн шалгасан тайланг танилцуулна

2016-01-21 15:23:53

2006 онд Оросын Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтан асан Александр Литвиненко цацраг идэвхт полоний-д хордож Лондон хотод нас барсан. Түүний үхлийн шалтгааныг мөрдөн шалгасан эцсийн тайлангаа Британийн мөрдөн шалгах байгууллагууд өнөөдөр танилцуулна. ОХУ-ын мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Холбооны албаны дарга Виктор Иванов өчигдөр өөрийг нь Литвиненкогийн хэрэгт холбоотой тухай таамгийг няцаасан мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр “Гардиан” сонины сурвалжлагчтай хийсэн ярилцлагадаа Их Британийн мөрдөн шалгалтыг улстөрийн захиалгат ажил гэж нэрлээд эндээс гарсан дүгнэлтийг худал” гэж мэдэгджээ. Өмнө нь Литвиненког Оросын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүмүүс, түүний дотор Иванов зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой болохыг нотлох баримт нотолгоо олсон учир алагдсан гэдэг таамаг яригдаж байсан.

2015 оны дөрөвдүгээр сард Лондон хотын Дээд шүүх Литвиненког хөнөөсөн хэргийн материалыг нийтлүүлсний дотор Виктор Ивановын хавтаст хэрэг мөн багтсан байсан юм.

Нийтэлсэн: Л.Пүрэвдолгор

Литвиненкогийн үхлийн шалтгааныг мөрдөн шалгасан тайланг танилцуулна  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй