УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр дэмжин баталлаа. Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 8-ны өдөр нэн яаралтай хэлэлцэх дэгээр өргөн мэдүүлсэн бөгөөд тогтоолд "1-17 бүлгийн" гэдэг хэсгийг хасч өөрчлөлт оруулахаар заасан. Өөрөөр хэлбэл, 1-20 бүлгийн нийт өрхийн 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох зохицуулалтыг тусгасан юм.
Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн хэрэв хүүхэд бүрт мөнгөө хуучнаар нь олгохоор бол төсвийн тодотголыг цуг оруулж ирэх байсан гэх саналыг хэлж байсан. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Дэлхийн банкны хөтөлбөрөөр өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа явуулсан. Судалгааны үр дүн гарсан. Хүүхдийн мөнгө хасах асуудал яригдаагүй. Хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутсан тохиолдолд ямар нэг эрсдэл үүсэхгүй. Тодотголоор зохицуулах бүрэн боломжтой" гэсэн тайлбар өглөө.
Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохоор боллоо | ||
Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.