ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаа ирэх долоо хоногт дуусна. Үүнтэй холбоотойгоор өнөө өглөө Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага, дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах санал гаргасан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас Ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин тав хоног сунгаж, хоёрдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлэхээр болсон байна.
Хуулийн дагуу нийслэлээс хүргүүлсэн саналыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр шийдэх ёстой. Харин яамнаас сурагчдын амралтын хугацааг сунгах эсэх шийдвэр гаргах талаар тус яамны хэвлэлийн албанаас тодруулахад, “Яг одоогоор Нийслэлийн Боловсролын газраас албан ёсоор хүсэлт ирээгүй байна. Ирсэн даруйд нь Л.Гантөмөр сайд батлахад бэлэн байгаа. Нийслэл болон Боловсролын газарт амралтын хугацааг сунгах тойрог, хугацаа гээд нарийн тооцож тохиролцох зүйлүүд их байгаа учраас удаж байгаа байх” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, бага ангийн сурагчдын амралтыг дахин тав хоногоор сунгах ажээ. Салбарын сайд нь энэ талаараа өөрийн твиттер хуудаснаа ч мөн жиргэсэн байна.
Сурагчдын амралтын хугацааг сунгана гэв | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.