Шууд Chart

Улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит сорилго барилдаан болно

2016-01-22 13:37:49

2010 оноос хойш сар бүр тасралтгүй болдог Увс аймгийн харьяат улсын цолтой бөхчүүдийн цуврал барилдааны үргэлжлэл Зүүнхангай сумын харьяат Монгол Улсын начин, бөхийн жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Жанчивдоржийн нэрэмжит болон зохион байгуулагдах гэж байна. Мөн энэ барилдаан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон 256 бөхийн хүрээнд Цагаан сарын сорилго болон явагдана. 

Барилдаан 2016 оны нэгдүгээр сарын 30-ны бямба гарагт 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох ба ерөнхий зохион байгуулагчаар Увс аймгийн Зүүнхангай сумын нутгийн зөвлөл оролцож байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит сорилго барилдаан болно   
Үзсэн: 2597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй