МЗЭ-ийн "Болор цом-2016” наадам энэ өдрүүдэд шүлгээ авч байна. “Болор цом” наадамд оролцох яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д өгөх учиртай. Тус наадам сүүлийн жилүүдэд аймаг, орон нутагт болдог уламжлал тогтоод байсан бол энэ жилийнх нийслэлд болно.
Учир нь Монголын уран зохиолын түүхэн эзэд Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ой, Д.Сэнгээгийн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ жил Улаанбаатар хотноо болно. Наадмын дэгээр өмнө нь “Болор цом”-д түрүүлж байсан яруу найрагч урьдчилсан шалгаруулалтгүй өрсөлддөг билээ.
"Болор цом" наадамд түрүүлсэн найрагчид:
1. Д.Пүрэвдорж 1983 он "Хүн төрөлхтөнд хүргэх үг"
2. Д.Цоодол 1984 он "Нэр нь тодроогүй баатрууд"
3. Б.Лхагвасүрэн 1985 он "Шагнал"
4. Т.Очирхүү 1986 он "Чулууны магтаал"
5. П.Бадарч 1987 он "Тэмээ"
6. Т.Галсан 1988 он "Дөрвөн мөртийн цоморлиг"
7. Ц.Чимэддорж 1989 он "Малчин"
8. Б.Ичинхорлоо 1990 он "Тэнгэр"
9. Б.Ичинхорлоо 1991 он "Эх нутаг"
10. Б.Лхагвасүрэн 1992 он "Хил дээр бичсэн шүлэг"
11. Д.Цоодол 1993 он "Миний муусайн найз нар"
12. Ц.Хулан 1994 он "Ази"
13. Б.Доржпалам 1995 он ""Хөөрлийн шүлэг"
14. Д.Төрбат 1996 он "Ижий"
15. Д.Цоодол 1997 он "Хуучин дэр модны дууль"
16. Б.Лхагвасүрэн 1998 он "Ижийтэйгээ байхад би баян байсан"
17. Ц.Чимиддорж 1999 он "Элсэн тасархай"
18. Г.Мөнхцэцэг 2000 он "Чамаас олсон эх орон"
19. Ц.Бавуудорж 2001 он "Хүрэл чоно"
20. А.Эрдэнэ-Очир 2002 он "Зам"
21. Д.Урианхай 2003 он "Шөнийн онгоц"
22. Ж.Баяржаргал 2004 он "Дарангуйллын хаан оршил"
23. Ж.Мөнхбат 2005 он "Бурхан хүсэл"
24. Б.Галсансүх 2006 он "Бурханд хэлэх зөвлөгөө"
25. Ш.Лхамноржмаа 2007 он "Газрын үг"
26. Л.Хасар 2008 он "Миний нэг өдөр"
27. Х.Эрдэнэбаатар 2009 он "Зуун дамжсан суварга үгс"
28. Ц.Хулан 2010 он "Нөхөртөө хэлсэн үг"
29. Д.Болдхуяг 2011 он "Монгол хэл"
30. Н.Гантулга 2013 он "Уулсын сэтгэлгээний тэлэлт"
31. Л.Моломжамц 2014 он "Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс"
32. Б.Мягмаржав 2015 он "Тэнгэрийн татах хүч"
"Болор цом"-ын шүлгийг энэ сарын 25-ныг хүртэл авна | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.