МҮОНТ-ийн Сар шинийн баярт зориулсан нэвтрүүлгүүд бичигдэж эхлээд байна. Энэ жил МҮОНТ-ийн Өв уламжлал, ёс заншлын нэвтрүүлгийн албанаас Цагаан сарын баярт зориулсан 15 нэвтрүүлгийг бэлтгээд эхэлжээ. Эдгээрээс онцлоход 1986 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй 30 дахь жилдээ хийгдэж буй "Дөрвөн бэрх" нэвтрүүлэг энэ жил Сар шинийн орой үзэгчдэд хүрнэ. Тус нэвтрүүлгийг телевизийн урлагийн нэрт найруулагч С.Бадралын нэрэмжит болгосон билээ.
Мөн МҮОНТ-ийн үндсэн сувгаар "Тууль хайлах цаг" хэмээх шинэ нэвтрүүлэг Цагаан сарын өдрүүдэд та бүхэнд хүрэх гэж байна. Уг нэвтрүүлгээр бүрэн хэмжээний туулийг телевиз үзэгчдэд цувралаар хүргэх юм. Нэвтрүүлгийн эхний дугаар "Аргил цагаан өвгөн" туулийг нэрт туульч Авирмэдийн хүү Балдандоржийн хайлснаар үзэгчдэд хүрнэ. Ийнхүү Сар шинийн өдрүүдэд Монголын томоохон таван туулийг МҮОНТ-ийн "Тууль хайлах цаг" нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй.
Түүнчлэн ахмад үе, залуус, хүүхэд багачуудад зориулсан түүх, өв соёл, зан заншлын бусад нэвтрүүлгүүдийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй.
МҮОНТ Сар шинийн баярт зориулан 15 нэвтрүүлэг бэлтгэж байна | ||
Үзсэн: 2713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.