
Ой тогтоолтын олон улсын мастер, Олон улсын шүүгч Х.Хатанбаатарт “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Дэлхийн энх тайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагууд “Энхийн шагнал”-аа гардуулжээ.
Энэхүү шагналтай холбоотойгоор Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүктээ нэгэн тайлбар хийсэн байна. Тэрбээр "Өчигдөр авсан шагнал маань нэлээн сенсаци тарьсан юм шиг байна. Зарим нэг хүмүүс над руу мэйл, мессеж бичиж байна. Авсан шагналынхаа талаар өөрийн бодлоо бичье гэж бодлоо. “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-аас шагнал гардуулахаас хоёр хоногийн өмнө надтай холбогдоод энэ жилийн “Энхийн шагнал”-ыг 20 гаруй хүнээс сонгон шалгаруулж надад өгөхөөр болсныг дуулгасан. Ямар учиртай шагнал болох талаар тус байгууллагын удирдлагууд уулзаад мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн энэ шагнал нь ямарваа нэг шашин, улс төрөөс ангид гэдгээ хариуцлагатайгаар хэлсэн. Надаас өмнө 4 эрхэм тус шагналыг хүртсэн нь миний хүндэлж явдаг хүмүүс байсан. Мөн шалгаруулах комисс ч мөн ялгаагүй том баг байсан. Тухайлбал, Доктор, профессор, Монгол Улсын гавъяат багш С.Галсан, МУБИС-ийн багш, Доктор, профессор Ж.Гэрэлбадрах, Жавзандамба хутагт төвийн тэргүүн, гавж лам Д.Нямсамбуу, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Яруу найрагч Б.Лхагвасүрэн гэх мэт бид бүхний бахархал болсон олон сайхан эрхмүүд. Үнэхээр энэ байгууллага ямарваа нэгэн шашинтай холбогддог бол дээр дурдсан хүмүүс тэр байтугай гавж лам маань хүртэл энэ үйл ажиллагаанд оролцохгүй, шагнал авахгүй л болов уу. Хэрвээ тэр мүүн гээд байгаа шашинтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдвол тус байгууллагын ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би бол Буддист!" гэжээ.
Би бол Буддист | ||
Үзсэн: 3401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.