Шууд Chart

Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана

2013-09-24 10:12:37

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 11.30 цагт төлөвлөсөн ч бүлгийн хуралдаантай давхцаж  тов 15.00 цаг хүртэл  хойшилсон. Гэвч хуралдаан байнгын хорооны дарга эзгүй байгаа гэх шалтгаанаар  дахин хойшилж өнөөдөр 09.00 цагт хуралдахаар болсон. 
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана   
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй