![](/uploads/201309/news/thumb/8fc48e3fd2d057adfab854e26d0a5172_x3.jpg)
Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн үйлчлэгч Эрээн-Улаанбаатар чиглэлд явахдаа БНХАУ-д үйлдвэрлэсэн 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утсыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Гэмт үйлдлийг Замын-Үүд дэх гаалийн газрын улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоосон байна.
Тус хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Тээврийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч учруулсан хохирол нь эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй тул хэрэгсэхгүй болгон захиргааны арга хэмжээ ногдуулахаар болжээ. Үйлчлэгч мэс заслын утсыг ажлын өрөөндөө нуусан байжээ.
Вагоны үйлчлэгчид захиргааны арга хэмжээ авна | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.