Шууд Chart

БНХАУ-ын Соёлын сайд айлчлал үргэлжилж байна

2013-09-24 10:44:58

Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён Цай У тэргүүтэй албаны төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна.

Өнөөдөр Ц.Оюунгэрэл сайд  Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Б” танхимд БНХАУ-ын Соёлын сайд ноён Цай У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч  уулзах бөгөөд Монгол Улсын Соёлын яам, БНХАУ-ын соёлын яам хооронд “2014 онд Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах тухай” протоколд гарын үсэг зурах юм.  
Мөн ССАЖЯ-ны зүгээс төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж Чойжин ламын сүм музей, Уран зургийн галарейн уран бүтээлтэй танилцуулахаар төлөвлөжээ. Харин маргааш төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхах юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

БНХАУ-ын Соёлын сайд айлчлал үргэлжилж байна   
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй