Шууд Chart

Жүдочид хүнд жинд медальгүй хоцорлоо

2016-01-25 13:09:46

Куб улсын нийслэл Хавана хотноо болсон жүдо бөхийн Гран-При  тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээний гурав дахь өдөр манайхаас эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар барилдсан юм. Тэгвэл манай хүнд жингийнхэн тус тэмцээнд тун амжилтгүй оролцож, финалын барилдаанд ч шалгарсангүй. 

+100 кг-д зодоглосон Б.Тэмүүлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Эквадорын Фрэдди Фигуероад ялагдлаа. -78 кг-д барилдсан П.Лхамдэгдийн хувьд эхний тойрогтоо Испанийн бөх Мартаг ялсан ч хоёрдугаар тойрогт Италийн Ассунтад ялагдав. Харин +78 кг-д зодоглосон О.Жавзмаа эхний тойрогтоо Францын Лусиетэй барилдсан ч ялж чадалгүй тэмцээнээ дуусгасан юм. Манай баг тамирчид хоёр хүрэл медальтай 66 орноос 15-д жагссан байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Жүдочид хүнд жинд медальгүй хоцорлоо   
Үзсэн: 2565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2016-01-25 16:22
Hund jingees geed bna shde
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2016-01-25 15:54
Юу гэсэн үг вэ? Эмэгтэйчүүдээс Цолмон, Эрэгтэйчүүдээс Одбаяр нар хүрэл авсан шдэ. МНБ мэдээлэлээ сайн нягталж өгмөөр юмаа
78.250.84.xxx [78.250.84.xxx] 2016-01-25 15:36
ene +78 iin javzmaag bolimoor yumaa bi lav yalj bn gej duulaagui dandaa ehnii barildaand zaalnii gerel tooloh yum
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2016-01-25 14:51
Цолмон, Одбаяр 2 хүрэл авсан шүү дээ. мэдээллийг www.ippon.org сайтаас авч болно. Нийтэлж байгаа мэдээллээ нягталж баймаар
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-25 14:41
hund jingiinhen medal, awaagui n unen shdee....
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-25 14:31
батхолбоо минь сэтгүүлч юм бол 2 өгүүлбэр зөв бичиж сурсны дараа юм сараачиж бай
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2016-01-25 14:25
2 хүрэл авсан шүүдээ
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2016-01-25 14:25
2 хүрэл авсан шүүдээ
202.21.125.xxx [202.21.125.xxx] 2016-01-25 14:21
2 хүрэл авч байсан юмсан, юмыг бүрэн мэдэж байж бичмээр юм, битгий худлаа мэдээлэл бичиж бай л даа.......................
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-01-25 14:07
ингээд л худлаа юм бичээд байгаа юм даа
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-01-25 14:03
2 хүрэл авсан шүү дээ Яагаал худал мэдээлэл явуулаад байна Цолмон,Одбаяр
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2016-01-25 14:03
2 hurel avsan da hulduu setguulch ee
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-01-25 14:01
Batkholboo guai telivezee uz.chadakhgui bol interneteer orj materialaa shalga. 2 khurel medali avch 15 bairand orson.
119.40.102.xxx [119.40.102.xxx] 2016-01-25 14:01
Сүүлийн өдөр л медаль аваагүй болохоос манайхан чинь 2 хүрэл медаль авсан шд балай сэтгүүлчээ. Өөрөө мэддэггүй юм бол бусад сайтаас мэдээлэл хараач ээ.

Бидэнтэй нэгдээрэй