"Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Гран-При тэмцээн Кубын Гавана хотноо болж өчигдөр өндөрлөсөн. Тус тэмцээнд 66 орны 386 (эрэгтэй 231, эмэгтэй 155) жүдоч өрсөлдсөнөөс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртсэн.
Манай есөн жүдоч Гаванагийн татамид гарснаас эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон нар медалийн тавцанд зогссон юм. Харин хүнд жинд гурван жүдоч зодоглосон ч медальгүй хоцорсон юм.
Олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд ОХУ медалийн тоогоороо тэргүүлж, зохион байгуулагч Куб дэд байрт орлоо. Манай баг тамирчид тэмцээний 15-д жагссан байна.
Жүдочид “Гавана 2016” тэмцээнд багаараа 15-д жагслаа | ||
Үзсэн: 1865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.