Шууд Chart

Замын цагдаа нар хүний аминд хүрснээ хүлээв

2013-09-24 11:33:47

Энэ сарын 18-ны өглөө Дарь-Эхийн зам дээр хоёр хүнийг дайрсан авто ослын хэрэг гарсан. Явган зорчигчийн нэг нь амиа алдаж, нэгийнх нь биеийн байдал нь хүнд байгаа. Энэ хэргийг замын цагдаа Түмэнжаргал, Батдэлгэр нар үйлдсэн бөгөөд тухайн үед согтуу байсан учраас  хэн нь жолоо барьж явснаа мэдэхгүй гэж мэдүүлжээ. 
Осол гаргасан хоёр цагдааг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 215.3, 216 зүйл анги буюу зам тээврийн осол гаргаж, улмаар ослын газрыг орхиж явсан гэдэг үндэслэлээр буруутгасан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Замын цагдаа нар хүний аминд хүрснээ хүлээв   
Үзсэн: 3839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-09-26 12:53
Бензин ховор архи дарга 2 элбэг болсон үед машинууд архи уугаад согтуу яваад байгаа ш дээ, Цагдаа хаанаас архи уудаг юм бэ Машин нь л архи уусан байгаа
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2013-09-25 21:42
Zamin tsagda ni sogtugar joloo barij dvrme mdxgvi bhd mongolin zam teewer xogjix ni hol bndo
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2013-09-24 20:13
tsagdaa nar l davraad zam deer osol gargaad zugataj baihad ard irged buruu ulger duurailiig avch baina. Hairan hunii ami . Ene 2 tsagdaa shorond oroh bolovuudaa
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-09-24 19:30
hen ni sogtuu mashin barisnaa medehgui baisan ganee.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-09-24 14:07
Ulger durailal bolj sogtuu jolooch nariig ilruulj zam teewriin osloos uridchilan sergiileh ystoi tsagdaa n sogtuugaar mashin barij, hunii ami nas hohiroogood baihaar sogtuugaar mashin barih hunii too yaaj buurah we dee
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2013-09-24 13:44
j.mml

Бидэнтэй нэгдээрэй