Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Монгол дуу дэлхийд" уралдааны талаар мэдээлэл хийнэ

2016-01-26 07:23:38

08.30 цагт: Унгар Улсын Батлан хамгаалахын сайд Истван Смичско Монгол Улсын Батлан хамгаалах яаманд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцана. Утас: 99121715


09.00 цагт: УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудлын Их танхимд үргэлжилнэ. Утас: 99991633, 86885060


09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд үргэлжилнэ. Утас: 99178373, 96635757


10.00 цагт: НМХГ, Анагаахын шинжлэх ухааны нүүр, ам судлалын сургууль, Монголын шүдний мэргэжлийн холбоотой хамтран, шүдний эмнэлэгийн цацрагтай ажиллагчдад зориулан "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, эмнэлзүйн практикт хэрэглэгдэх рентген оношилгооны тухай" сэдэвт сургалт зөвлөгөөн ЭМШУИС-ийн 202 тоот танхимд зохион байгуулна. Утас 91887887


10.00 цагт: Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхрын их танхимд "Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийн тайланг тавьж, хаалтын арга хэмжээг зохион байгуулна. Утас: 96586689


11.00 цагт: БСШУЯ-наас зохион байгуулж буй монгол дууг гадаадад сурталчах, дуугаар Монголын соёлыг танилцуулах зорилготой "Монгол дуу дэлхийд" уралдааны талаарх хэвлэлийн бага хурал БСШУЯ-ны байранд болно. Утас: 96696674, 99023450


14.00 цагт: ГХЯ-ны "Мэдээллийн цаг" хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд болсон айлчлал, уулзалтуудын товч тайлан, АСЕМ-тай холбоотой мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч орон нутгийн иргэд ашиг хүртэх нь бага байгаатай холбогдуулан хэрэгжүүлэх "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх" төслийн танилцуулга Монгол -Японы төвд болно. Утас: 88008075, 88087817


14.00 цагт: Монгол улсад 2015-2018 онд хэрэгжих UN-REDD үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ёслолын арга хэмжээ4.00-17.00 цагт Шангрила зочид буудлын “Хүндэтгэлийн танхим”-д болно. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Биата Транкман нар нээж үг хэлнэ. Утас: 97115599

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: "Монгол дуу дэлхийд" уралдааны талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй