“Үүр цайх” хэмээх энэхүү богино хэмжээний баримтат киног Тал бичээч Да.Жаргалсайхан, зураглаач А.Нармандах нар бүтээжээ. Увс аймгийн Өмнөговь сумын малчин Д.Мөнхбатын хоёр хүүхдийн нэг өдрийг дүрсэлсэн тус бичлэгийг 2014 оны долоодугаар сард хийсэн байна. Аав, ээж нь наадамд, өвөө, ах нь малаа даган бэлчээрт явсан үед 5 настай М.Мөнхтогтох, 7 настай М.Дүүрэнтогтох нар нэг өдрийг юу хийж өнгөрөөснийг харуулсан энэхүү сонирхолтой бичлэгийг та бүхэн хүлээн авна уу.
Хүүхдүүдийн аавыг Дагвын Мөнхбат гэдэг бол ээжийг нь Нансалын Баттулга гэдэг ажээ. Одоо Д.Мөнхбатын гэр бүл Өмнөговь сумын Баянгол багт өвөлжиж байгаа гэнэ. Баримтат киноны баатар, ажилсаг М.Дүүрэнтогтох охин Өмнөговь сумын сургуульд нэгдүгээр ангид суралцаж байна.
Бяцхан М.Мөнхтогтох, М.Дүүрэнтогтох нарын нэг өдөр | ||
Үзсэн: 5720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.