Шууд Chart

Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтнууд Испани улсад ажиллаж байна

2016-01-26 11:10:49

Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселона хотуудад нэгдүгээр сарын 23-наас 31-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Испанийн Вант Улсын Дээд шүүхийн удирдлагуудтай уулзаж, Монголын шүүгчдийг "Шүүн таслах ажиллагааны тодорхой чиглэлүүд"-ээр мэргэшүүлэн сургах талаар санал солилцож байгаа юм. Мөн манай төлөөлөгчид Испанийн Вант Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Барселона хот дахь шүүхийн сургуулиар зочилж үйл ажиллагаатай нь танилцах, шүүгчдийн мэргэжил, мэргэшил, туршлага судлах чиглэлээр сургалтад хамрагдаж байна.

Түүнчлэн энэ оны сүүлээр Монгол, Испанийн дээд шүүхийнхэн шүүн таслах ажиллагаа дахь хүний эрхийг хангах, шүүгчээс хууль хэрэглэх асуудлыг хөндөх, харилцан туршлага солилцох семнарийг тус улсад зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтнууд Испани улсад ажиллаж байна   
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй