Австрали улсын Мелбурн хотноо болж буй талбайн теннисийн энэ оны нээлттэй тэмцээнийн шөвгийн тоглолт эхэллээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 33, эмэгтэйчүүдийн төрөлд 32 теннисчин өрсөлдөж байна. Энэ тоглолтод дэлхийн чансааны 23-т эрэмбэлэгдэж байгаа Францын теннисчин Гаэль Монфийлс ОХУ-ын теннисчин Андрей Куцнецовтой учраа тааран тоглосон. Нэг цаг 49 минут үргэлжилсэн тус тоглолт дөрвөн үеийн турш болж, Гаэль Монфийлс 7-5, 3-6, 6-3-ын харьцаатай хожив. Ингэснээр 29 настай тэрбээр анх удаа шигшээ тоглолтод шалгаран тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байгаа Беларусын теннисчин Виктори Азаренка Чехийн теннисчин Барбора Стриковатай учраа тааран тоглолоо. Австралийн нээлттэй тэмцээний хошой аварга Викториа Азаренка энэ өдөр өрсөлдөгчөө 6-2, 6-4-ийн харьцаатайгаар төвөггүйхэн буулган авсан юм. Азаренка нь сүүлийн таван жил тасралтгүй шигшээ тоглолтод шалгарсан билээ. Тэрбээр дараагийн шатанд дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байгаа ХБНГУ-ын теннисчин Анжелика Кербертэй тоглоно. Нийт 444 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд түрүүлсэн тамирчин 3.8 сая ам.доллар халааслаад зогсохгүй, өөрийн чансаанд 2000 оноог нэмэх юм. Тэмцээн энэ сарын 31 хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна.
Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн тоглолт эхэллээ | ||
Үзсэн: 1542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.