Шууд Chart

Тэд бол “Ну погоди”

2016-01-26 12:48:02

Алдарт “Ну погоди” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан жүжигчдийг та мэдэх үү. Тэгвэл энэ хүүхэлдэйн киноны  чоно, туулай хоёрыг танилцуулъя.

Румянова Клара Михайловна 1929 онд Ленинград хотод төрсөн. Хүүхэлдэйн киноны алтан хоолой гэгддэг тэрбээр та бидний сайн мэддэг "Ну погоди", "Чебарушка", "Карлсон ба бяцхан хүү" зэрэг маш олон хүүхэлдэйн кинонд дуу оруулсан байна. Тэрбээр амьдралынхаа туршид 100 гаруй хүүхэлдэйн кинонд дуу оруулсан бөгөөд ихэнх нь алтан фондод хадгалагддаг ажээ.

Папанов Анатолий Дмитриевич Зөвлөл холбоот улсын Ардын жүжигчин бөгөөд театр, тайзны нэрт жүжигчин юм. Тэрбээр анх 1967 онд хүүхэлдэйн кинонд дуу оруулсан нь "Ну погоди" байсан аж. "Ну погоди" хүүхэлдэйн киноны чононы дүрд  дуу оруулсны дараа тэрбээр маш олон хүүхдүүдийн шүтээн болсон байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Тэд бол “Ну погоди”  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй