Энэтхэгийн 19 настай зураач Sushant Rane сар гаруйн өмнөөс 3D зураг сонирхон, зурж эхэлжээ. Гэсэн хэдий ч түүний бүтээл үнэхээр гайхалтай байгаа юм. Тэрбээр зургуудаа өөрийн Инстаграм хуудаснаа байршуулж эхэлсэн даруйдаа маш олон дагагчтай болсон байна.
Залуу уран бүтээлч энэ талаараа "Надад ийм зураг зурах нь үнэхээр таалагдаж байгаа. Ингэж өөр, өөр материалаар хүссэн бүхнээ зурах нь надад эрх чөлөөг өгдөг” хэмээн ярьжээ.
Тэрбээр Энэтхэгийн Мумбай хотын урлагийн сургуульд суралцдаг бөгөөд 2013 оноос өнгийн харандаагаар хөрөг зураг зурж эхэлсэн байна. Түүний зурсан яг л бодит мэт зургуудыг танд сонирхуулъя.
Яг л бодит мэт 3D зургууд | ||
Үзсэн: 3757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.