Франц улсын нийслэл Парис хотын "Centre d’entrainement Olympique" спортын ордонд 2016 оны нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд уламжлалт “Гран-При” олон улсын III дахь тэмцээн гурван төрлөөр үргэлжилнэ.
Тэмцээний дараа “Insep” олимпийн бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан цугларалт болох юм байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд оролцож олон улсын хэмжээний мастер П.Орхон хүрэл медаль авч байсан бол энэ удаа эрэгтэй баг оролцохоор болжээ.
Багийн бүрэлдэхүүн:
57 кг- Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
61 кг- Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/, Батсайханы Нэмэхбаяр /“Хасу-Мегастарс” клуб/, Гансүхийн Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/
65 кг- Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/, Цэрмаагийн Чингэс /”Ганьт” клуб/
70 кг- Доржцэгмэдийн Алтангэрэл /”Хилчин” спорт клуб/
86 кг- Пүрвээгийн Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо/, Лувсандоржийн Төртогтох /”Хилчин” спорт клуб/
97 кг- Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, азийн аварга/
125 кг- Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин/, Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
Дасгалжуулагчид:
Бямбаринчингийн Баяраа- /Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
Лувсандамбын Энхбаяр- /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч/
Шүүгч:
Алтангэрэлийн Батмөнх- /Олон улсын шүүгч/
Эмч:
Жанчивын Баатар- /Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч/
Парисын "Гран-При"-д манай эрэгтэй бөхчүүд зодоглоно | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.