Шууд Chart

Дасгалжуулагчдын олон улсын сургалт Казахстанд болно 

2016-01-26 14:19:14

Казахстаны чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбоотой хамтран дасгалжуулагчдад зориулсан I зэрэглэлийн сургалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ сургалтад анхан шатны, сургууль, клубын дасгалжуулагчид хамрагдана. Хичээлийг олон улсын тэргүүлэх зэрэглэлийн багш нар заах аж.

Сургалт дасгалжуулагчийн баримтлах ерөнхий зарчим, бөхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх болон чөлөөт бөхийн практик зэрэгт чиглэгдсэн ба ирэх гуравдугаар сарын 13-17-ны өдөр Казахстан улсын нийслэл Астана хотын “Автомобилист спорт цогцолбор”-т болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://unitedworldwrestling.org сайтаас үзнэ үү. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дасгалжуулагчдын олон улсын сургалт Казахстанд болно   
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй