Шууд Chart

Манай улс буудайгаараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

2013-09-24 13:01:33

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны урьдчилсан  таамгаар энэ жил манай улс буудайгаараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тооцоо гарчээ. Тодруулбал, ирэх  сарын 10-ны дотор улсын хэмжээнд 400 мянга гаруй тонн буудайг хурааж авах юм байна. Манай улсын дотоодын буудайн хэрэгцээ жилд 320 мянга гаруй тонн байдаг учраас мэргэжилтнүүд ийн таамаглажээ. Иймээс цаг агаарын байдал тогтвортой байвал энэ жилийн буудайн хэрэгцээнд санаа зовох зүйлгүй юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Манай улс буудайгаараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана   
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй