Шууд Chart

Мал хээл хаяж эхэлжээ

2016-01-26 14:35:05

Дундговь аймгийн зүүн сумдад өвөлжилт хүндэрч, ямаа болон гүү хээл хаяж эхэлжээ. Одоогоор аймгийн хэмжээнд 1500 гаруй мал хорогдоод байна. Ихэвчлэн төлөг, шүдлэн бээрэх, осгох, дарагдах зэргээр хорогдсон талаар сумдад ажиллаж буй аймгийн удирдлагууд мэдээллээ. Үүгээр зогсохгүй өвс, тэжээлгүй, цаг агаарын байдлаас үүдэн мал бэлчээх боломжгүй байгаа юм. Малыг хашсанаас болж дарагдах явдал гарсаар байна.

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ХХААГ-ын дарга Г.Дашбалдан “Малын хаягдсан хээлийг цуглуулж шинжилж байна. Ямар нэгэн өвчлөл илрээгүй. Мал хорогдож байгаа гол шалтгаан нь хэт хүйтрэл. Мөн хэт их цаснаас болж, малаа хашиж өлдүүлсэнтэй холбоотой” гэж ярилаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Мал хээл хаяж эхэлжээ  
Үзсэн: 1874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
128.72.20.xxx [128.72.20.xxx] 2016-01-27 01:55
Бохир морь л болж байвал зуд бидэнд падгүй гээд найр наадам хавтгай хийсэн дээ...
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-01-26 17:26
мал аж ахуй, мал гэж ярих сэтгэлийн тэнхээтэй уиын гишүүн байхгүй бүгд мах иддэг, ашиг хонжоо эрэлхийлэгч , авгай хүүхэн эргүүлэгч гишүүд АН ынханы дотор л байдаг юм Зарим бүр 2 эхнэртэй болох талаар ярьж гэр бүлээ гаргуунд нь гаргаж байгаа хүмүүс бий эхнэрүүд нь Өгч байгаа мөнгөнд нь болоод байж байгаа байх л даа ялангуяа Д Зоригт, Эрдэнэ мэтийн охуурууд олон бий шүү дээ
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-26 16:45
Малын төл хорогдож байгаа тухай бүү ярь сэтгүүлчид ээ! Тэгж л байдаг юм. Яах ч аргагүй, хэл амны бузар нэмээд хэрэггүй бузар!!!
202.21.116.xxx [202.21.116.xxx] 2016-01-26 15:24
Малаа өлдүүдлсэн малчинд хүлээлгэх хариуцлага бүхий хууль санаачлаач их хурлын поп гишүүдээ.

Бидэнтэй нэгдээрэй