Өчигдөр Хятадын Шиньжин мужид нэгэн өвөрмөц хагалгаа хийгджээ. Тодруулбал, тархины ховор төрлийн хагалгаа хийлгэсэн нэгэн хөгжимчин залуу мэс заслын үеэр гитараа тоглохыг хүссэн байна.
Тэрбээр сүүлийн 20 жилийн турш тархины энэхүү ховор төрлийн өвчнөөр шаналж байгаа бөгөөд мэс ажлын үеэр ухаан алдалгүй гитараа тоглохыг оролдон гараа хөдөлгөсөөр байсан байна. Мөн мэс заслын эмч болон сувилагчид түүнээс ямар байгаа талаар асуухад тэрбээр “Би сайжирч байна” хэмээн хариулж байжээ.
Энэхүү ховор төрлийн хагалгаа нь Хятадад анх удаа хийгдэж байгаа бөгөөд дэлхийд долоо дахь удаагаа хийгдэж байгаа аж.
Мэс засал хийлгэх үедээ гитар тоглохыг хүсчээ | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.