![](/uploads/201309/news/thumb/ffa0a1a75247cf0940b3b38e4f758126_x3.jpg)
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Кино наадам аравдугаар сарын 4-9-ний хооронд Улаанбаатар хотноо болно. Наадмын хүрээнд дэлхийн А зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудад шилэгдэн шагнал хүртсэн, өнөөгийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нэр хүндтэй 12 шинэ бүтээл монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүрнэ.
Дэлхийн шилдэг 12 киног үнэгүй үзнэ | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.