
Хятад иргэд гэртээ мөнгөө хадгалах нь түгээмэл үзэгдэл гэнэ. Мөнгөө гэрийнхээ бичгийн ширээний модон хайрцагт хадгалж байсан Өмнөд Хятадын тэтгэврийн насны нэгэн эмэгтэй гэрт нь үржиж үүрлэсэн морин шоргоолжны балгаар 65 мянга орчим юанийг (11 мянган доллар) "алдсан" байна.
Сул цалинтны хэлснээр 400 мянган юанийг бараг хагас жилийн өмнө төрөл төрөгсдөөсөө аваад цаасанд ороож, ширээнийхээ нүдэнд хийсэн аж. Хожим морин шоргоолжуудыг ширээн дотор үүрлэснийг хараад мөнгөө алдсанаа ойлгожээ. Учир нь морин шоргоолж мод, цаас идэх дуртай. Тэд ихэнх дэвсгэртийг мэрж цоолсон байв. Сул цалинтан банкинд хандаж, урагдсан дэвсгэртүүдээ солихыг оролдсон боловч банкны ажилтнууд дэвсгэртийн тэн хагас нь үлдсэн болон дугаар нь тод харагдаж байгаа 335 мянга орчим юанийг л сольсон байна.
Сул цалинтан ямар учраас мөнгөө банкинд хадгалаагүйгээ тайлбарлаж, мэдүүлээгүй гэнэ.
Мөнгөө гэртээ хадгалах нь зөв үү... | ||
Үзсэн: 1631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.