Шууд Chart

Хоолойны ангин яагаад зүрхэнд нөлөөлдөг вэ

2016-01-26 15:13:43

Хүмүүс зөвхөн үе мөчний үрэвслийн өвчин гэж ташаа ойлгодог Хэрэх /хэрлэг/ буюу ревматизмын өвчин нь үнэн хэрэгтээ зүрх болон бусад эрхтний холбогч эдийг хамарсан системийн өвчин юм. Хэрлэг буюу ревматизм нь гүйлсэн булчирхайн үрэвсэл /фарингит/, эсвэл залгиурын үрэвсэл /ангин/ зэрэг стрептокок халдварын хожуу үеийн үрэвсэл юм. Гэхдээ хоолой нь өвдсөн хүн болгон ревматизмаар өвддөггүй, зөвхөн 0.3-3 хувиар өвчилдөг. Ревматизмын улмаас зүрхний гадаргуу үрэвсэн өөрчлөгдөхийг ревмакардит гэдэг. Ревмокардит гэдэг нь зүрхний булчингийн гэмтэл буюу миокардит, зүрхний дотоод бүрхүүлийн гэмтэл эндокардит гэсэн хоёр янз байдаг ч энэ хоёрыг тухай бүрт нь ялгахад бэрхшээлтэй байдаг байна.

Архаг ревматизмын үед зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Ингэж гэмтэх үед миокардит буюу зүрхний булчингийн гэмтэл нь гол төлөв эдгэрдэг боловч клапанд гарсан өөрчлөлт нь арилалгүй үлддэг. Үүнийг манайхан хар яриандаа ангин зүрхэнд орох, эсвэл ангин нь зүрхэндээ орчихсон гэж ярьдаг.

Ревматизмаас үүдэлтэй зүрхний согогийн 85 хувьд нь зүрхний митраль клапан гэмтдэг. Ингэхэд зүрхний гол судасны гажиг нь удаан хугацаанд (заримдаа 20-25 жилийн туршид) ямар ч шинж тэмдэггүй явагдах нь бий. Гэвч үүний дараа нөжөөр бөглөрөх, зүрхний хэм алдагдал ба зүрхний архаг дутагдал үүсэх зэрэг ноцтой хүндрэл үүсдэг.

Хэрлэгийн гаралтай хавхлага /клапаны үрэвслийн үед хавхлагын хавтсууд зузаарч, ирмэг нь хөвсгөр болно. Хагас жил, жилийн дараа үрэвслийн улмаас зузаарч, холбогч эд үүсэн сорвижилт, өөрчлөлт үүснэ. Өвчний эхний үед зүрхний гэмтлийн шинж тэмдгийг 70-85 хувь нь тодорхойлж чаддаг. Дараа, дараагийн өвдөлтийн үед зөв оношлох боломж нь бүр нэмэгддэг ч гэмтэл зүрхний булчин, дотор бүрхүүл ба гадна бүрхүүлийн хаана нь байгаагаас ихээхэн хамаарна. Гэхдээ зүрхээр дэлсэх, зүрхээр өвдөх нь зөвхөн ревматизмын гаралтай зүрхний үрэвслийн шинж биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Антибиотикийн тусламжтайгаар дахин халдвар авахаас сэргийлэх нь физик эмчилгээний аргыг идэвхтэй хэрэглэх, зүрхний өөрчлөгдсөн хавхлагыг мэс ажилбараар солих, эсвэл нөхөн сэргээх замаар эмчилгээ хийгдэнэ. Антибиотикийн тусламжтайгаар дахин халдвар авахаас сэргийлэх, ревматизм анхны шинж илрэх үед физик эмчилгээний аргыг идэвхтэй хэрэглэх, зүрхний өөрчлөгдсөн хавхлагыг мэс ажилбараар солих, эсвэл нөхөн сэргээх замаар эмчилгээ хийгдэнэ.

Нийтэлсэн: Web admin

Хоолойны ангин яагаад зүрхэнд нөлөөлдөг вэ   
Үзсэн: 12396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-02-02 11:35
Uneheer jiriin hun unshaad oilgohoorgui yum bichjee. Angina guilsen bulchirhain urevsliin daraagiin shat bolj taarah ni ee, yanz ni?!
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-26 16:55
Ойлгомжтой бичээч.
202.55.180.xxx [202.55.180.xxx] 2016-01-26 15:52

Бидэнтэй нэгдээрэй