Буудлагын спортын олимпийн эрх олгох энэ оны сүүлийн тэмцээн Энэтхэгийн Дели хотноо болж байна. “Рио-2016” олимп эхлэхэд долоон сарын хугацаа үлдээд байгаа юм.
Тус тэмцээний урт бууны төрөлд манай эрэгтэй, эмэгтэй баг, гар бууны төрөлд эрэгтэйчүүдийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Монгол Улсын буудлагын шигшээ багийн тамирчдаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа /гар буу/, ОУХМ Ц.Мөнхзул /гар буу/, ОУХМ Г.Нандинзаяа /урт буу/ нарын тамирчид "Рио-2016" олимпийн эрхээ авсан.
Энэ тэмцээнээс тамирчид ангилал тус бүрээс 1-2 эрх авах боломжтой. Тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Мэргэн буучид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.