Шууд Chart

8 настай охины гэртээ зохиосон шинэ дүрэм

2016-01-27 08:50:30

8 настай Н.Анударь охин гэртээ нэг шинэ дүрэм зохиосон талаарх пост өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сошиал хуудсуудад тарсан. Охин гэртээ хог цэвэрлэх, тоос арчих, аяга угаах гэх мэт ажил хийснийхээ хариуд гэр бүлийн гишүүдээс 250 төгрөг авахаар шинэ дүрэмдээ бичжээ. Харин охины ээж түүний саналыг зөвшөөрч хэрэв хийсэн ажил нь сайн байвал илүү мөнгө өгнө харин хангалтгүй байвал хасна гэсэн нэмэлт оруулсан байна.

Бид охины гэрт шинэ дүрэм мөрдөгдөж байгаа эсэх талаар түүний эгчээс тодруулахад одоо гэртээ Н.Анударь охины хийсэн ажлыг дүгнэдэг шинэ дэвтэртэй болсон гэлээ. Тэр дэвтэр дээр охины хийсэн ажлуудыг өдөр бүрээр нь дүгнэж бичдэг аж.

Хэрэв та хүүхдээ гэрийн ажилд сургахыг хүсч байвал энэ мэт урамшууллын аргыг хэрэглэж болох юм. Мөн хүүхдээ багаас нь санхүүгийн мэдлэгтэй болгохыг хүссэн хүмүүст ч иймэрхүү арга хэрэг болж мэднэ.

Нийтэлсэн: О.Энхмаа

8 настай охины гэртээ зохиосон шинэ дүрэм  
Үзсэн: 6124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2016-01-29 23:24
Estoi mundag bagaasaa mungiig zugeer oldguug surj baina mungunii une tseniig medej baina shuudee
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2016-01-27 17:37
Humuus yagaad ymiig dandaa buruu har baraan talaas n harj bdag ym bol. Ene argiig gadnii ornuudad ch hereglej bdag. huuhduuded halaasni mungu ch ugch bdag. harin ch hun ajillaj hudulmurluj bj uuriin hucheer mungu oldog, bas hurimtluulj boldog ym bna gesen sedliig ugch bdag. Harin ter biyee unelehiin ehlel gej bodoj bgaa bol mash buruu biyee uneleh bol tsever belenchleh amarchlah setgelgeetei holbootoi bh. Show hiih bish ingej ulger duurailal avaal gej bgaa bh geed iim amarhan oilgochij boloh ymiig tsutsutsu
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2016-01-27 11:58
БҮГДИЙГ МӨНГӨӨР ТООЦВОЛ ХҮҮХЭД ИХ ШУНАЛТАЙ БОЛНО БАС БҮХНИЙГ МӨНГӨӨР ХАРДАГ БОЛНО ТИЙМ УЧРААС ЭНЭ БОЛ БУРУУ ХҮМҮҮЖИЛ
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-01-27 11:38
Ene bol buruu bid geree zeberlehdee henees mongo nehej baigaagui Tom bolood buh yumnaas mongo nehsen avgai bolno magadgui bie unellehi ehleliin omnoh hicheel ene mon
202.21.96.xxx [202.21.96.xxx] 2016-01-27 09:47
Bolj l baina sh de huuhdee zuv chigluuleed
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-01-27 09:46
хүүхдээрээ шоу хийдэг ээж байна даа

Бидэнтэй нэгдээрэй