Туркийн алдарт бөх Я.Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн хоёр төрлөөр ирэх сарын 5-7-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотод “Ahmet Cцmert Sports Hall” спортын ордонд болно.
Тэмцээн эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 86, 97, 125, эмэгтэй 48, 51, 55, 58, 60, 63, 69, 75 кг-ийн жингээр явагдана. Тус тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Бүрэлдэхүүнд:
57 кг- Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/, Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
61 кг-Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/, Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/
65 кг- Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, МҮДС, ДАШТ-ний мөнгөн медальт/, Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/, Цэрмаагийн Чингэс /”Ганьт” клуб/
70 кг- Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо/ Доржцэгмэдийн Алтангэрэл /”Хилчин” спорт клуб/
74 кг- Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт, Гавьяат тамирчин/, Доржваанчигийн Гомбодорж /“Арслан” клуб/
86 кг- Пүрвээгийн Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо/, Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/, Лувсандоржийн Төртогтох /”Хилчин” спорт клуб/, Баясгалангийн Бат-Эрдэнэ /”Хүч” спорт хороо/
97 кг- Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, азийн аварга/
125 кг- Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/, Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
Дасгалжуулагчид:
Бямбаринчингийн Баяраа /Гавьяат дасгалжуулагч, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч,
Оюунбилэгийн Пүрэвбаатар /Гавьяат тамирчин, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/
Лувсандамбын Энхбаяр /эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/
Шүүгч:
Алтангэрэлийн Батмөнх /Олон улсын шүүгч/
Хадхүүгийн Ганболд /Олон улсын шүүгч/
Эмч:
Жанчивын Баатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч
Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд зодоглоно | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.