
Америкийн иргэн Гленн Киллин гэгч 100 насныхаа төрсөн өдрийг маш өвөрмөцөөр тэмдэглэжээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө онгоцноос үсэрч үзэхийг хүссэн бөгөөд түүний хүслийг ач хүү нь гүйцэтгэж, хамтдаа үсэрчээ. Калифорни мужийн Отэе нуурын ойролцоо болсон энэхүү өвөрмөц төрсөн өдрийн баярт Киллиний гэр бүлийн 10 хүн оролцсон байна.
Киллин амжилттай газардсныхаа дараа "Эхлээд үсрэхэд надад ямар ч зүйл бодогдоогүй. Энэ бол зүгээр л юу ч бодоогүй хийсэн миний амьдралын хамгийн төгс үзүүлбэр байлаа. Агаарт тогтож байсан тэр гайхалтай мэдрэмжийг төсөөлж хэлэхийн арга алга” хэмээн ярьжээ.
Түүний гэр бүл өмнө нь мөн яг ийм аюултай үйлдлээс болж нэг гишүүнээ алдаж байсан бөгөөд үр хүүхдүүд нь Киллинийг үсрэхийг эсэргүүцэж байсан ч тэрбээр үнэхээр их хүсч байсан учраас ийнхүү нислэгийг зохион байгуулсан байна. Азаар нислэг амжилттай болсон юм.
100 насны төрсөн өдрөө онгоцноос үсэрч тэмдэглэлээ | ||
Үзсэн: 2087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.