Шууд Chart

“Оскар”-т нэр дэвшигчдийг арьс өнгөөр гадуурхдаг гэв

2016-01-27 15:50:06

Америкийн болон дэлхийн кино урлагийн хамгийн гол шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа ирэх сарын 28-нд болно. Тэгвэл 87 дахь удаагийн Академийн ёслол энэ жил нэлээд дуулиан, шуугиантай болох төлөвтэй байна. 

Жүжигчин Жада Пинкетт Смит буюу алдарт жүжигчин Уилл Смитын эхнэр "Америкийн кино академи жүжигчдийг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж байна." хэмээн зоригтой мэдэгдэл хийгээд байгаа юм. Мөн мэргэжлийн хүрээнийхэн сүүлийн жилүүдэд хар арьст жүжигчид гол номинациудад багтаагүйг онцолж байна. 

Мэдэгдлийн дараа Жада Пинкеттийг олон хүн дэмжиж шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохгүй гэжээ. Түүний нэг нь Их Британийн дуучин Адель юм. Тэрбээр “Скайфолл” киноны дуугаараа “Оскар”-ын шагнал хүртэж байсан ч энэ жил Оскарын шагнал гардуулах урилгаас татгалзаж, зочны хувиар ёслолд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Оскар”-т нэр дэвшигчдийг арьс өнгөөр гадуурхдаг гэв   
Үзсэн: 2395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-01-27 23:34
black producer tai bolj baij l xaruud deeshee garna
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2016-01-27 18:14
haruud bol davarsan azuud bur suraggui sh de

Бидэнтэй нэгдээрэй