Болгар улсын нийслэл Софи хотын "Universiada Sport Hall" спортын ордонд 2016 оны нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.
Өнгөрсөн жил тус тэмцээнийг өнжсөн манай эрэгтэй бөхчүүд энэ жилийн тэмцээнд дараах бүрэлдэхүүнтэй оролцоно.
57 кг- Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
61 кг- Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/
65 кг- Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, МҮДС, ДАШТ-ний мөнгөн медальт/
74 кг- Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт, Гавьяат тамирчин/, Доржваанчигийн Гомбодорж /“Арслан” клуб/
86 кг- Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/
Дасгалжуулагч:
Оюунбилэгийн Пүрэвбаатар /Гавьяат тамирчин, Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч,
Шүүгч:
Хадхүүгийн Ганболд /Олон улсын шүүгч/
Дан Коловын тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэй баг оролцоно | ||
Үзсэн: 1410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.